Sunday, August 2, 2009

Хаалгыг минь тогшооч

Дурласан сэтгэл минь
Дундуурхан хоцорсон ч
Дуундаа уярахаараа чамайгаа бодох юм
Дутуу орхисон хайрын үгийг чинь
Дун шөнийн нойронд гүйцээж санах юм
Хайрласан сэтгэл минь
Хагаслаад үлдсэн ч
Хайрандаа уярахаараа чамайгаа бодох юм
Хатуу хорвоогийн тавиланг бодохлоор
Хайлах зүрх минь
Харууслаар дүүүрэх юм
Шөнийн тэнгэрт бороо зүсэрнээ
Миний зүрхэнд гуниг шивэрнээ
Шивнэх бодол минь нууцхан чамайг
Шиврэх дусалд ойртуулаад байх юм

Шөнөжин шаагих бороо нь чиний тухай ярих юм
Сэтгэлийн гунигаа би сонсъё
Сэрүүн зүүдээ чагная
Ертөнц шуугих үеэр бороо надаар наадах шиг
Биелэшгүй зүүдээ хүлээн сууна
Гэнэн зүрх минь уйлан шаналнаа
Урт шөнийг хамтдаа хуваалцаач
Уйтгарт намайг өрөвдөнхөн шаналнаа
Зүүд чи яараач, зөн билгээс би чинь айж байна
Хэн нэгэн нь авраач
Харанхуйд би чинь айж байна
Хаалгыг минь тогшооч

No comments:

Post a Comment