Sunday, July 24, 2011

简单道理

女人换男人是盼着能遇到更好的。

男人换女人是想尝试不同口味。

可惜谁知,男人个个都一样坏,就看他们会不会听话。

可惜谁知,女人都有不同口味,甜的咸的吃多了还是会厌倦。

谁也不愿放弃,继续寻找,继续搜查。

悟出简单道理的会任命,成家,生儿养女。

谁知我太聪明,凡事都能看透。 哈哈,开玩笑

Юуг урлаг, юуг гуа сайхан зүйл гэх вэ?

Жилийн өмнө Бээжингийн 798 гэх урлагийн гудамжаар явсан юм. Тэр гудамж бүхэлдээ хэн нэгэн зурагчин, зураач, эсвэл уран барималчны бүтээлээр дүүргэсэн танхимуудаас бүтэх ажээ. Танхим болгон өөрийн онцлогтой, бүхэлдээ тухайн уран бүтээлчийн өнгө төрх, арга барилыг харуулах аж. Зарим танхимаас хайр сэтгэл, эрх чөлөөг хүсэх тэмүүлэл мэдрэгдэнэ. Харин заримаас хүчирхийлэл ганцаардалын өнгө аяс харагдана.

Гудамжийг үзэж сонирхох явцад хамт яваа найз минь бараан өнгөтэй, цус харуулсан, өөр үгээр хэлбэл хүний сэтгэлийн харанхуйг илэрхийлсэн бүтээлүүдийг илт харахыг хүсэхгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Энэ тохиолдолд түүний хувьд харахаас ч нүд халтирч байгаа зүйлийг урлагийн бүтээл гэж нэрлэж болохуу.

Зарим алдартай уран зураачийн зургийг хараад ямар нэгэн сэтгэгдэл төрөхгүй, эсвэл чи тэрийг огт ойлгохгүй байх үед түүнийг бас урлагийн бүтээл гэж нэрийдэж болохуу?

Зарим үед өөрт маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн кино, жүжиг, эсвэл дууг найздаа санал болгоход, найз минь үзсэнийхээ дараа сэтгэлд нь нэг их нийцээгүй гэж хэлэн миний урамыг минь хугалах нь бий.

Хүн хүний ертөнцийг үзэх үзэл, амсч өнгөрүүлсэн жаргал зовлон, баяр гуниг харилцан адилгүй учир ямар нэгэн бүтээлийг хүлээн авах өнцөг гэх юмуу мэдрэх түвшин адилгүй байдаг бололтой.

Миний хувьд урлаг гэдэг нь ямар нэгэн байдлаар миний сэтгэл санаанд нөлөөлж, намайг баярлуулж, догдлуулж эсвэл сэмхэн гуниг төрүүлж, нүдний аяганд нулимс бөмбөрүүлж чадах хэн нэгний бүтээсэн зүйлийг хэлэх боловуу.