Wednesday, November 18, 2009

Жаргал мөн үү

Уулын оройгоос хөл алдаад
Унах зуураа амсхийж болох уу?
Эхээс төрөөд л үхэл рүү довтолгох
Энэхэн чөлөө жаргал мөн үү?

Өглөө таараад мэндэлж зөрсөн
Өчнөөн хүнтэй орой нь уулзахгүй
Үдэш салсан хүмүүсийн олон нь
Үүрээр сэрэхэд хорвоод байхгүй

Хөөж, урсгах амьдралын үер дунд
Хөөс цэврүү шиг эмзэгхэн байтлаа
Амсхийж нойрсоод гэрэлт өглөө
Амьсгал хураалгүй сэрсэн нь зол.

No comments:

Post a Comment