Wednesday, December 9, 2009

Монголд шарын шашин дэлгэрсэн домог

Монголд шарын шажин дэлгэрсний тухай нэг домог байдаг.

Автай Сайн хаан ан хийж явахдаа Өвөрхангайн орчим эзгүй хээр гал харсан гэдэг. Бодож гэнэ л дээ, Энэ эзгүй хээр хэн байдаг билээ гэж.
Ойртон очоод харахад, үс ноос болсон хоёр царай муутай хүн сууж байж гэнэ. Барьж авья гэж давхин очтол, нөгөө хоёр нь галаа орхиод зугтаж дөнгөж л дээ Харин Хаан тэр хоёр азарын түүдэг дээр буухад, хөл нь зовиургуй болсон гэдэг.. Автай Сайн хааны хөл тэр үед хавдсан, их зовиуртай байж. Мөр мушгих санаатай, түүдгийг сонжтол, нарийхан ян-ян хийсэн дуутай нэг төмөр эд байсан гэдэг- асуутал хааны мэргэн хүмүүсийн нэг нь ч мэдэхгүй байж. Нутгын нэг өвгөнөөс асуутал, энэ төмөр юмыг Хонх гэж нэрлэдэг, Баруун Зуу гэдэг газар хийдэг гэж хэлж гэнэ. Харин тэр хоёр муухай царайны хүн бол бясалгал үйлдэгч, номын хүмүүн азар гэгч гэж.
Харин Хаан тэр хоёр азарын түүдэг дээр буухад, хөл нь зовиургуй болсон юм санж.
Аан, энэ хоёр учиртай хүн байж гээд, Баруун Зуу мордохоор шийдэж гэнэ. Зэр зэвсгээ агсаад, Баруун Зуугын зүг морьдтол тэр шөнөө Далай Лам Автай Сайн Хааныг зүүдэлж гэнэ. Маргааш нь хамаг шавь лам нараа дуудаад:
-Зэлүүд тал нутгын галзуу баатар хөвгүүн ирж байна. Зэр зэвсэгтэйгээ сүм хийдэд орж байна гэж зүүдэллээ. Миний зүрх их түгшиж байна, тэр их ёс жаяггүй хүн.
Лам нар нь сандарч, тал нутгын галзуу баатрыг ирхээр 5 шар зуудаг харз нохойгоо тавина гэж төлөвлөжээ. Янзыг нь харья гэж бодож байж.
Түргэний давааг даваад баатар хүү ирэхэд, тэр таван нохой нь Халхын баатрын өмнө хойгуур нь орж, гөлөг шиг эрхэлж тоглоод байж гэнэ.
Халхын баатрыг зогсоох хүч олдолгүй, баатар хүү Далай Ламд бараалхахдаа хар бадаг барьж гэнэ.
Далай Лам ихэд гайхаж:
-Яагаад хар хадаг барив? гэхэд,
-Би төрийн хар хүн, ном зом гэгчийг чинь мэдэхгүй гэжээ.
-За тэгвэл номын хүчийг харагтун гэж Далай Лам сүм хийдээр орохыг зөвшөөрч гэнэ.
Маргааш нь Автай Сайн Хаан номын хүчийг мэдэрч, цагаан хадаг Далай Ламд барьсан гэдэг.
-Номын хүчийг мэдэрлээ, Халхад сүм хийд босгоно. Надад тахих бурхан, ламтай нь өг гэжээ.Далай лам:
-Чи зэвсэгтэй хүн, чи өөрөө ав гэж.
Бүх лам нарыг цуглуулж, гэдэсрүү нь сэлмээрээ бүлэх мэт зангаад байж гэнэ. Бүх лам нар гэдрэгээ ухарч байтал, нэг нүдтэй жаал хүү айхгүй байж гэнэ.
Тэр хүүг лам болгоно гэтэл, хүү:
-Энэ насандаа очиж чадахгүй, шинэ төрөлдөө очиж номыг сахья гэжээ.
Ингээд, Автай Хаан бурхан сонгох болтол, бас л бүгдийг нь сэлмээрээ чичээд байж гэнэ. Аль нь ч хөдлөхгүй байхад, Гомбогүр жаахан хөдлөх шиг болсон гэдэг.
-Энэ нь жаахан амьтай юм байна гээд сугандаа хавчуулан одсон гэдэг.
Халхын нутагт ийнхүү ирж, Эрдэнэ Зууг босгосон гэдэг.
Харин нөгөөх хүү Түшээт Хааны гэрт мэндэлж, Өндөр Гэгээн нэрээр алдаршжээ.

No comments:

Post a Comment